“Цэнхэр алтаа” хамгаалах тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Цэнхэр алтаа” хамгаалах тоглолт болно

“Цэнхэр алтаа хайрлая” нийтийн дууны цэнгүүнийг энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, Н.Чулуунхүү, С.Жавхлан, Б.Ганчимэг, СТА Г.Чинболор, М.Бямбажав, Л.Болдбаатар, Б.Батболд нараас гадна Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан С.Багахүү нар оролцох аж.
Монголчууд усаа чандмань эрдэнэ гэж хайрлаж, хамгаалдаг. Гэвч хүмүүсээс болж  байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, олон гол, горхи ширгэж үгүй болсон. Мөн уул уурхайн зүй бус олборлолтоос үүдэн томоохон голуудын судас тасарч байгаа билээ. Тиймээс чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах үүднээс “Засагтханы ирээдүй” залуучуудын холбооноос уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Тоглолтын орлогоор Туул голоо хамгаалах аян өрнүүлж, суварга босгох юм байна.

Г.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж