
Монголчууд усаа чандмань эрдэнэ гэж хайрлаж, хамгаалдаг. Гэвч хүмүүсээс болж байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, олон гол, горхи ширгэж үгүй болсон. Мөн уул уурхайн зүй бус олборлолтоос үүдэн томоохон голуудын судас тасарч байгаа билээ. Тиймээс чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах үүднээс “Засагтханы ирээдүй” залуучуудын холбооноос уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Тоглолтын орлогоор Туул голоо хамгаалах аян өрнүүлж, суварга босгох юм байна.
Г.Нар