Малын чанарыг сайжруулцгаая гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Малын чанарыг сайжруулцгаая гэв

Төрийн ордны их танхимд болж буй “Монгол мал үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил” улсын зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай оролцож үг хэллээ. Тэрбээр “Биднийг үеийн үед тэжээн тэтгэж ирсэн эрдэнэт мал сүргийнхээ талаар хэлэлцэхээр Ерөнхий сайдын ивээл дор энэхүү зөвлөгөөнийг бид бүхэн зохион байгуулж байна. Мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд мал аж ахуйгаа дээш нь татах, байгаль цаг уурын хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг дээшлүүлэх нь өнөөгийн болоод ирээдүйн зорилт болоод байна. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд хүн амыг шууд бус байдлаар хүнс тэжээлээр хангадаг. Иймд энэ салбарт анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Монгол мал хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг энгийн үгээр хэлбэл мал сүргээ эрүүлжүүлье. Малынхаа чанарыг сайжруулж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлье. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах мал аж ахуйтай больё” гэв.  

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж