Н.Энхбаяр өөрөө тодруулга өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өөрөө тодруулга өгсөн гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраас УЕПГ-ын Мөрдөн байцаах албаны ажилтан 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар тодруулга авсан байна. Зарим хэвлэлд Н.Энхбаяр өөрөө прокурорт очоогүй, зөвлөх нь тодруулга өгсөн хэмээж байгаа билээ.
Өөрөө биечлэн прокурорт очсон эсэх, ямар асуудлаар тодруулга өгсөн талаар нь МАХН-ын дарга Н.Энхбаяраас зөвлөхөөр нь дамжуулан тодрууллаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 24-ний пүрэв гаригт УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд биеэрээ очиж тодруулга өгчээ. Тэрбээр хуулиа хүндэтгэж биеэрээ очсон гэсэн хариуг зөвлөхөөрөө дамжуулж өгөв. Түүнээс долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлууд болон онц байдал зарлахад нөлөөлсөн нөхцөл байдлуудын талаар тодруулга авсан байна. Одоогоор нэг удаа л түүнийг дуудаж ийнхүү уулзжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж