
Өөрөө биечлэн прокурорт очсон эсэх, ямар асуудлаар тодруулга өгсөн талаар нь МАХН-ын дарга Н.Энхбаяраас зөвлөхөөр нь дамжуулан тодрууллаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 24-ний пүрэв гаригт УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд биеэрээ очиж тодруулга өгчээ. Тэрбээр хуулиа хүндэтгэж биеэрээ очсон гэсэн хариуг зөвлөхөөрөө дамжуулж өгөв. Түүнээс долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлууд болон онц байдал зарлахад нөлөөлсөн нөхцөл байдлуудын талаар тодруулга авсан байна. Одоогоор нэг удаа л түүнийг дуудаж ийнхүү уулзжээ.
Д.ОЮУН