Москвачууд Путиныг эсэргүүцэж, дахин жагсав

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Москвачууд Путиныг эсэргүүцэж, дахин жагсав

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн тавдугаар сард болж, Владимар Путин ялалт байгуулсан билээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Оросын сөрөг хүчин болоод Путиныг эсэргүүцэгч гээд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал тухайн үед болж байсан билээ. Харин өчигдөр Москвагийн төв талбайд 1000 хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин болсон байна. Жагсаалын үеэр цагдаа нар метал илрүүлэгч ашиглан нэгэн жагсагчаас хутга болон цөөн тооны дэлбэлэгч бодис илрүүлжээ. Одоогийн байдлаар цагдаа нар зэвсэг илэрсэн жагсагчид ямар шийтгэл хүлээлгэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард болсон жагсаалаар 400 гаруй хүн баривчлагдан, 20 гаруй цагдаа гэмтэн эмнэлэгт билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж