British Airways ажил хаялт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

British Airways ажил хаялт зарлалаа

British Airways ажилчид дахин ажилт хаялт зарлажээ. Ажил хаях тухай цуу Зул сарын өмнө гарч эхэлсэн боловч нууц санал хураалт дэмжлэг аваагүй аж. 

British Airways –ийн удирдах зөвлөл ажил хаялтын мэдэгдэлд ямар хариу өгөхөө хэлэлцэж байна.  Удирдах зөвлөл “Зөрчилдөх биш, хамтран ажиллах цаг ирлээ” гэж мэдэгдсэн байна.  Удирдах зөвлөл ажилчидтай тохиролцолд хүрч чадахгүй байгаагаас  ажилчид  22 өдрийн ажил хаялт зарлажээ. Одоогоор онгоцны компанийн алдагдал 150 сая фунт стирлинг болоод байна.  Ажил хаяхад хүргэсэн маргаан 2009 оноос эхэлсэн бөгөөд British Airways ажилдын тоог цөөлж, 2010 оноос цалингийн шинэ тогтолцоо нэвтрүүлсэн юм.  Харин дээрх шийдвэрийн дараа ажилчид хэд хэдэн удаа ажил хаялт зарласан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж