Хүүхдийн хууль зүйн хороо байгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хууль зүйн хороо байгуулахаар болжээ

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанаар ИТХ-ын 2011 оны төсвийн тодотголын тухай, ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, ИТХ-аас “Цайрт Минераль” ХХК-д хийсэн шалгалтын дүн, Хүүхдийн хууль эрх зүйн хороо байгуулах тухай, бусад асуудал гэсэн таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

ИТХ-д  Хүүхдийн Төлөө хэлтсийн дэргэд Хүүхдийн хууль зүйн хороо байгуулах саналыг Хүүхдийн төлөө Хэлтсийн дарга Д.Мөнхбат тавьлаа. Энэхүү хууль зүйн хороо нь төслийн санхүүжилтээр аймаг болгонд байгуулагдаж байгаа бөгөөд хороо бүрт өмгөөлөгч хууль зүйн ажилтныг төслийн хөрөнгөөр цалинжуулах аж. Хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдсанаар мэргэжлийн өмгөөлөгч хууль зүйн ажилтнууд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг хүүхдэд тулгамддаг нэлээд олон асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болно хэмээн үзэж байгаагаа тэргүүлэгчид дуулгаж цаг үеэ олсон алхам боллоо гэж үзлээ.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж