Пакистаны зах дээр бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Пакистаны зах дээр бөмбөг дэлбэлжээ

Пакистаны баруун хойд хэсгийн Бажаур мужид орших Саларзайгийн хөл хөдөлгөөн ихтэй зах дээр бөмбөг дэлбэрчээ. Үүний улмаас долоон хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Одоогоор халдсан үйлдсэн этгээд илрүүлээгүй байгаа ажээ. Бажаур нь талибанчууд хамгийн олонтой Кунар аймагтай хиллэдэг юм байна. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт Талибан зэвсэгт бүлэглэл болон цэргийнхний хооронд ихээхэн тулаан гарах болжээ. Мөн Саларзайд цэргийнхэн Талибаны зэвсэг бүлэглэлийн эсрэг дайралт явуулдаг байна.  Афганистаны хилийн бүс нутгуудад талибанчууд ихээр орогнон, Пакистаны Дир, Бажаур, Мухманд зэрэг хилийн нутгууд руу дайралт хийдэг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж