-Үгүй ээ. Сүхбаатар дүүргийн “Сүхбаатар тохижилт” ХХК-иас дүүргийн нийт нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн зүлгийг хяргах, мод ургамлыг засах ажлыг нэгдсэн журмаар гүйцэтгэж байгаа. Бид энэ дагуу л Залуучуудын гудамжны шарилж, хогийн ургамлуудыг түүж, ногоон зүлгийг тэгшилж байна.
-Гэхдээ зарим модыг бас тайрч байна шүү дээ?
-Ургахаа больсон, өнгө үзэмж нь алдагдсан моддоос жил бүр тодорхой хэмжээгээр тайралт хийдэг. Энэ дагуу ургалт нь зогссон цөөн модыг тайрч байгаа юм.
-Модны хожуулыг яах уу?
-Энэ хэсгийг газартай нь тэгшлэх ёстой.
-Хотын өнгө үзэмжийг сайжруулахын тулд мод тайрдаг юм байж. Тэгвэл оронд нь шинээр мод тарих уу?
-Мод тарих ажлыг бас төлөвлөгөөгөөр хийдэг. Улирлын чанартайгаар мод тарих ажлаа гүйцэтгээд явах байх.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН