Хүүхдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Төв аймгийн таван сумын ядуу өрхийн 06-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах загвар төслийн нээлт Зуунмод хотод болжээ. Уг төслийг Төв аймгийн “Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага, аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран  зохион байгуулж буй аж. Төсөл ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 06-23 сартай хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлын тархалтыг 15 хувиар бууруулах зорилготой  юм байна.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж