
Төрийн ордон өнөөдөр нам гүм өнжлөө. УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо ч хуралдаж, даргаа сонгосонгүй. УИХ дахь МАН-ын гишүүд Тусгаар тогтнолын ордонд бага хурлаа үргэлжлүүлсэн бол АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд тус тусын ажлын өрөөнд өнжицгөөв. Харин УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын харьяа байгууллагын удирлагуудыг хүлээн авч уулзан, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Д.ОЮУН