Яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Яруу найргийн наадам болно

Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам өнөөдөр болно. Уг наадмыг гурван  жилд нэг удаа зохион байгуулахаар болсон бөгөөд оюутан залуучуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, яруу найрагчдыг дэмжих зорилготой юм. Их найрагчийн “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн түүвэр номоор нэрлэсэн энэхүү тэмцээн хоёрдахь удаагаа зохион байгуулагдах  гэж байна. Анхны наадамд 60 гаруй яруу найрагч, оюутан залуус оролцож гурван даваатайгаар зохион байгуулагдснаас хойш яруу найрагч оюутан залуучуудын хүсэн хүлээсэн тэмцээн болж чадсан юм. Яруу найргийн наадам өнөөдөр 14:00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болно. Мөн энэ наадмын дундуур найрагчийн “Залуу нас”, “Миний Шүтээн”, “Азийн бардамнал” шүлгийг залуу уран бүтээлчид хүрэлцэн ирсэн үзэгчдэд толилуулах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж