Хэнтий аймгийн Батширээт, Хэрлэн, Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тооны сонгон шалгаруулалт энэ сарын 7-нд боллоо. Долоон хүн бүртгүүлснээс дөрөв нь шалгалтад орсон байна. Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд бүртгүүлсэн 2 хүнээс 1 нь ирээгүй учир Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт дахин зарлагдахаар хойшилжээ. Төрийн албаны салбар зөвлөл хуралдаж Хэрлэн сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд С.Бат-Эрдэнийг, Батширээт сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд Ц.Оюунтунгалагийг томилуулахаар сумдын Засаг дарга нарт санал хүргүүлээд байна.
И.Байгалмаа