
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр дээрх гурван хэсгийн эхний тоглолтууд болно. Талбайн эзэн Их Британийн шигшээ багийн тамирчид Монголын цагаар 23.00 цагт Шинэ Зеландын багтай тоглох бол залгуулаад 00.00 цагт “F” хэсгийн Япон ба Канад, “G” хэсгийн АНУ ба Францын шигшээ багийн тоглолт болох хуваарьтай байна. Мөн 01.45 цагт “Е” хэсгийн Камерун ба Бразили, харин 02.45 цагт “F” хэсгийн Швед ба Өмнөд Африк, “G” Колумб ба БНАСАУ-ын шигшээ багийн тоглолтоор үргэлжилнэ.
Харин маргааш буюу 26-нд эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн эхэлж, дөрвөн хэсэгт сугалаа таарсан багууд эхний тоглолтоо хийх юм.
С.ЦЭЛМЭГ