
Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3,7 хувьд хүрсэн учраас энэ шийдвэрийг гаргаж байгаагаа Борисов хэлсэн байна. Төсвийн алдагдал нэмэгдсэн нь 2009 оны долдугаар сард солигдсан өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хэдэн арван гэрээ хэлцэл байгуулсантай холбоотойг тэр онцолжээ. Мөн алдагдлыг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд энэ шийдвэрийг гаргаж байна гэдгээ ч тэр хэлэв.
2009 оны долдугаар сард Болгарын Сангийн сайд Симеон Дянков арваннэгдүгээр сард евронд нэгдэх албан ёсны өрөгдлөө гөнө гэж мэдэгдэж байсан юм. ERM-2-т нэгдсэний дараа хоёр жилийн дотор евронд нэгдэх гэсэн орнууд холбооны төв банкны үүрэг даалгаварыг биелүүлэх ёстой. Түүний дараа л улс нь еврог гүйлгээндээ оруулах эрхтэй болдог байна.