Европт дизель автомашинуудыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Европт дизель автомашинуудыг хориглоно

Европын холбооны  тээврийн зөвлөл 2050 гэхэд Европын хотуудад шатахуун болон дизель түлш хэрэглэдэг автомашинаар зорчихыг  хориглох  радикал төлөвлөгөө танилцууллаа.  Европыг импортын шатахууны хараат байдлаас гаргах, 2050 он гэхэд автомашинаас ялгардаг карбоны хийг 60 хувиар багасгах зорилготой уг төлөвлөгөө автомашин үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгч, болон байгаль орчны компаниудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Тус зөвлөлийн тэргүүн Сим Калласын танилцуулсан төлөвлөгөө хэрэгжвэл шатахуун, дизель түлштэй автомашинаар хотод зорчихыг хориглож, төмөр зам, болон усан тээвэр хөгжих аж.  Үүнтэй уялдан зам тээврийн осол хэрэг огт гарахгүй гэж таамаглаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Европын холбооны тээврийн зөвлөлийн тэргүүн  Каллас ярьжээ.
Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн уг шинэ стратеги хамгийн хэрэгтэй тээврийн хэрэгслийг үгүйсгэж байна гэсэн бол жижиг бизнес эрхлэгчид дээрх төлөвлөгөөг хий хоосон санаа гэж үзжээ.
Европын тээврийн зөвлөлийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусах бөгөөд импортын шатахуунаас хараат тээврийн тогтолцоог өөрчлөхөө амласан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж