Twitter-ийн үндэслэгч компанидаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Twitter-ийн үндэслэгч компанидаа эргэн ирлээ

Twitter –ийн үндэгслэгчийн нэг, 2008 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албанаас огцорсон  Жек  Дорси ажилдаа эргэн оржээ.
Тэрбээр Twitter –ийн бас нэгэн үндэслэгч Эван Виллиамсын орыг залгах аж. Эван компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй ч удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх юм. Жек Дорсиг эргэн ирснийг тус компаний гүйцэтгэх захирал Дик Костоло Twitter –ээр мэдэгдсэн байна.  Түүнийг эргэж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа мөн илэрхийлжээ.
Жек  маш туршлагатай гүйцэтгэгч багаар удирдуулсан 450 гаруй хүмүүстэй хамтран ажиллах аж.
Ойролцоогоор 200 сая хэрэглэгчтэй Twitter өнгөрсөн долоо хоногт 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж