Суматра аралд газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Суматра аралд газар хөдлөв

Индонезийн баруун хэсэгт орших Суматра аралд өнөөдөр өглөө 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологи, газарзүйн хүрээлэнгээс мэдээлжээ. Арал дээр болсон хүчтэй газар хөдлөлт азаар цунамигийн хэмжээнд  хүрээгүй гэнэ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 07.30 цагийн орчимд болсон бөгөөд одоогоор хүний амь нас эрдсэн мэдээлэл алга байна. Индонезийн Суматра арал нь тус улсын Хойд Суматра мужийн нийслэл Меданаас 300 километрийн зайтай оршдог юм байна. АНУ-ын Геологи, газарзүйн хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлтийн гүн 45 километр байжээ. Индонези нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд тус улсад 2004 онд 9.2 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болж, 230 мянган хүн амь насаа алдаж байжээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж