Майкл Жексоны хөрөнгийг булаалдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны хөрөнгийг булаалдаж байна

Майкл Жексоны хөрөнгийг булаалдаж байна

Попын хаан Майкл Жексон гэрээслэлдээ 500 сая ам.долларын хөрөнгөө гурван хүүхдэдээ үлдээж, төрсөн ах, эгч нартаа сохор зоос ч үлдээгээгүй нь Жанет, Жермейн, Рэнди Жексон нарыг тайван суулгахаа больсон гэнэ. Тэд попын хааны хүүхдүүд амьдарч буй Калифорнийн Калабасас дахь харшид саяхан очиж, түйвээсэн аж.  Жанет Майклын охин Парисыг алгадаж, түүнийг “эрхийн балай” хэмээн харааж зүхэн, гар утсыг нь булааж авах гэж оролдсон гэнэ. Харин Парис “Энэ бол бидний гэр. Та нарынх биш. Эндээс зайлцгаа” гэж хашгирч байжээ. Жексоны гэр бүлийнхэний маргаан зодоог цохиондоо тулахад цагдаа нар ирж зохицуулсан аж. Жексоны хүүхдүүдийн цорын ганц асран хамгаалагч 82 настай Кэтеринийг Аризонад том охин нь спа сувилалд эмчлүүлэх нэрээр авч явж, хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа гэнэ.

Парис, Принц нар эмээтэйгээ холбоо барилгүй ес хонож байгаа гэнэ. Гэрээслэлтэй холбоотой маргаанаас болж Майклын ах, эгч нар хүүхдүүдэд юу ч хийж магадгүй гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Хүүхдүүдийн асран хамгаалагч долоо хоногоос илүү хугацаагаар хүүхдүүдтэй холбоо бариагүй тул Калифорнийн шүүх хүүхдүүдийг хамгаалалтад авах өмгөөлөгчийг томилжээ. Майкл Жексон гэрээслэлдээ 500 сая ам.долларын хөрөнгийнхөө захиран зарцуулагчаар 82 настай ээжийгээ нэрлэсэн бөгөөд түүнийг нас барахад бүх хөрөнгө нь түүний гурван хүүхдэд үлдэх юм. Гэвч Майкл Жексоны ах дүү нар гэрээслэлийг хуурамч гэж үзэж, гэрээслэл үнэн эсэхийг шалгуулахыг ээжээсээ ятгаж байгаа аж. Түүнээс гадна Майклын ах дүү нар хөрөнгийн захиран зарцуулалтыг хянагч өмгөөлөгчдийг ээжид нь шударга бус хандаж, худал ярьж байгаа тул тэднийг халахыг шаардаж байгаа юм байна. Майклын ээж Кэтеринийг Аризона руу спа сувилалд явуулж, хүүхдүүдээс холдуулсан нь Жанет Жексоны санаа байсан гэнэ. Майклын гэрээслэлийг хуурамч гэж үзэж байгаа хүмүүс нь Тито /Майклын ах/, Жанет /Майклын дүү/, Рэбби /Майклын эгч/, Рэнди /Майклын дүү/ нар бол энэ хэрэгт түүний ах Марлон болон Титогийн хүүхдүүд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж