УИХ-ын даргад хуулийн төсөл мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргад хуулийн төсөл мэдүүлнэ

УИХ-ын дарга З.Энхболдод Д.Ганхуяг нарын нэр бүхий гишүүд өнөөдөр 14.30 цагт хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн төсөл нь гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхтэй холбоотой аж.

УИХ-ын сонгууль болохын өмнө УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, Л.Болд нарын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад Зорилтот татварын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байлаа. Энэ нь нүүрсэнд экспортын татвар ногдуулах тухай байсан юм. Нүүрсэнд зорилтот татварыг ногдуулснаар жилдээ 400 орчим тэрбум төгрөг төвлөрч, түүнийг гэр хороолол руу татах дэд бүтцийг санхүүжүүлэхээр зааж өгч, нэг ёсны эх үүсвэртэй болгох арга зам эрэлхийлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлэх төсөл мөн л Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхтэй холбогдож байна.

Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуульд оролцохдоо Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн хөгжилтэй, агаарын бохирдолгүй хот болгож хөгжүүлэхийн тулд юуны өмнө гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ёстой гэсэн зорилго тавьсан. Тэгэхээр тус намын бүлгийн гишүүд ард түмэндээ амласан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд хууль эрх зүйн хүрээнд холбогдох төслүүдийг мэдүүлж, УИХ-аар батлуулах ажилдаа шуударч байх шиг байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж