Рекламны фестиваль шилдгүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Рекламны фестиваль шилдгүүдээ тодруулна

Оюу толгой команиас санаачлан Монголын реклам бүтээгчдийн холбооноос “Бидэнд ойрхон ирээдүй”  уриатай рекламны фестивалийг зохиож байгаа билээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээ нийгэмд чиглэсэн рекламыг олон нийтэд хүргэх зорилготой. Тус арга хэмжээний хүрээнд монголд анх удаагаа график, анимаци рекламны үзэсгэлэн яармагийг зохион байгуулж энэ чиглэлээр сурч буй оюутнууд хийгээд залуу уран бүтээгчид, студи продакшнуудыг хамруулж чаджээ.
Бүтэн сарын турш үргэлжлэх  энэхүү арга хэмжээний хүрээнд өнгөрсөн баасан гаригт реклам бүтээгчид сонирхогчид, оюутан сурагчид төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд, реклам захиалагч байгууллагуудыг хамруулсан форум хэлэлцүүлэг болж өнгөрсөн байна. Тус рекламны фестивалийн арга хэмжээ нь  нийгмийн сэдэвт рекламыг хөгжүүлэх, олон нийтэд энэ талаарх ойлголтыг дэлгэрүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг энэ сарыг дуустал цувралаар зохион байгуулна.

“Бидэнд ойрхон ирээдүй” уралдаант фестивалийн зорилго нь техник технологийн дэвшилтийг ашиглаж рекламны хөгжлийг харуулсан, шинэлэг санааг тусгасан сурталчилгаагаа зөвхөн арилжааны чиг хандлагатай бус олон нийтийг уриалсан, нийгмийг эрүүлжүүлэх зорилтыг бүтээлээрээ харуулж чадсан шилдэг уран бүтээлчдийг тодруулах явдал аж. Уг фестивальд ирүүлсэн материалуудыг энэ сарын 31-ний өдөр шилдэг бүтээлүүдийг гранпри шагнал, шилдэг видео реклам, шилдэг хэвлэлийн реклам, шилдэг радиогийн реклам гэсэн номинациудаар тодруулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж