“Nis Nis Fest 2011”-т амьд хөгжимтэй доргино

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Nis Nis Fest 2011”-т амьд хөгжимтэй доргино

Нисванис” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Хамтлагийн 15 жилийн ойн хүрээнд “Nis Nis Fest 2011” тоглолтоо ирэх сарын 9-нд “UB Palace”-ийн “Royal Hall”-д  хийхээр болжээ. Тус хамтлагийнхан энэ л үдэш фенүүдээ амьд хөгжмийн нүргээнд доргиох нь ээ. Нисванис хамтлагийн 15 жилийн ойд “Аясын салхи”  ая дуугаар өргөн “Алтан Ураг”-тай хамтран дуулах бол “Булсара”, “Metronome”, “Prophets”, “Моханик”, “Vatame…” зэрэг хамтлагууд өөрсдийн болон шинээр “Нисванис” хамтлагийн уран бүтээлээс дуулах юм байна. Төрсөн өдрийн эзэд ч энэ үдэш шинэхэн уран бүтээлээ толилуулан бэлгээ задална. Амьд хөгжмийн хэмнэлд “Нисванис” өнгөрүүлэх  төрсөн өдрийн тоглолт арван мянган төгрөг бөгөөд өчигдрөөс  эхлэн “Hi-Fi”, “Mega Store”-оор худалдаалагдаж эхэлжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж