Ким Чен Ир инээдмийн жүжиг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир инээдмийн жүжиг хүсчээ

БНАСАУ-ын лидер Ким Чен Ир Пхеньян хотноо баригдсан дра­мын театрын шинэ байранд “Уулын цуу­рай” жү­жиг үзжээ. Уг жүжигт 1960-аад оны үеийн хөдөөгийн хоршоололлын амьд­ра­лаас инээдмийн хөнгөн хэлбэрээр харуулсан байв.
Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр Ким жүжигчдэд баяр хүргээд энэ бүтээл нь арми ба ард түмний ширээний ном байх ёстой гэжээ. Залгамжлагч хүүгийнхээ хамт театрт ирсэн Ким найруулагч уран бүтээлчдэд хандан инээдмийн төрөлд түлхүү хандах хэрэгтэй гэж зөвлөсөн гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж