Герман, Голланд, Люксембургийн зэрэглэлийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Герман, Голланд, Люксембургийн зэрэглэлийг бууруулна

Евро бүсийн өрийн хямралаас үүдсэн санхүүгийн тогтворгүй байдал  жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа билээ. Өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь байдлыг цаашид улам хүндрүүлнэ гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Ийм хандлагатайгаар олон улсын “Moody’s” агентлаг Герман, Нидерланд, Люксенбург зэрэг орнуудын зээлжих эрхийн зэрэглэлийг буруулах асуудлыг хэлэлцэж байна. Эдгээр нь евро бүсээс ААА зэрэглэлтэй үлдсэн гурван орон юм. Үнэлгээг 6-18 сарын дотор бууруулж болзошгүй аж.

Өрийн хямралыг эхлүүлсэн гэгдэх Грек улсын хувьд евро бүсээс гарах магадлал улам нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна. Олон улсын валютын сангийн нэрээ нууцлахыг хүссэн эрх бүхий мэргэжилтний мэдээлснээр тус улсад үзүүлэх зээлийн тусламжийг зогсоохоор зэхэж байгаа гэнэ. Учир нь 2020 он гэхэд Засгийн газрын өрийг 120 хувь хүртэл буулгана гэсэн Грек улсын амлалт биелэхгүй нь гэж үзэж буй бололтой. Хэрэв зээлийн тусламжийг зогсооход хүрвэл тус улс нь ирэх есдүгээр сар гэхэд евро бүсээс хасагдах аюултай юм. 

Э.Од     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж