“Шүдний клиникийг Чингис хааны аргаар удирдах нь” | News.MN

“Шүдний клиникийг Чингис хааны аргаар удирдах нь”

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Шүдний клиникийг Чингис хааны аргаар удирдах нь”

Ийм нэгэн нэртэй ном жил тутам шалгаруулдаг ер бусын нэртэй номын уралдаанд тэргүүн байр эзлэв. Bookseller сэтгүүлийн сайтад мэдэгдснээр Diagram шагналыг авах ном бол “Шүдний клиникийг Чингис хааны аргаар удирдах нь” (Managing a Dental Practice: the Genghis Khan Way) гэсэн нэртэй Майкл Янгийн (Michael R. Young) ном гэж санал ирүүлсэн хүмүүсийн 58 хувь нь үзсэн байна.Хоёрдугаар байранд нь “Үрэлт, хутгалт ба гагнуурын олон улсын 8 дугаар чуулганы материалууд” (8th International Friction Stir Welding Sym­posium Proceedings) түүвэр ор­жээ. Шагналд дараах номууд өрсөлд­сөн байв. Үүнд:
“Танай нохой ямар өнгөтэй вэ?” (What Color Is Your Dog?) Зохиогч Жоэл Силверман (Joel Silverman);
“Итали хүний нэгэн шөнийн янаглалын хүү” (The Italian’s One-night Love Child), Кэти Уильямс (Cathy Williams);
“Нийгмийн гал уулын тухай домог” (Myth of the Social Volcano), Мартина Уайта (Martin King Whyte);
“Өгөөмөр үхдэлүүд “ (The Generosity of the Dead; номыг эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар бичжээ), Грасиэла Науэнштейн (Graciela Nowenstein).

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http:goe.mn 2011-03-29 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж