
П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байсан юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нь “Бид ямар ч буруугүй, тиймээс сэвтсэн нэр төрөө сэргээлгэнэ” хэмээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг хэлэлцсэний дагуу уг хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж, шүүх хэргийг хэлэлцээд дээрх ялыг оноогоод байна.
Д.ЖАРГАЛ