Британийн тагнуулын байрыг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Британийн тагнуулын байрыг дэлбэлэв

Хойд Ирландад даваа гаригийн шөнө Британийн MI5 гадаад тагнуулын дотоод аюулгүй байдлын алба байрладаг байрны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж тэсрэх төхөөрөмжөөр дүүргэсэн машин дэлбэрсэн байна. AFP агентлаг хохирогчид байхгүй гэсэн боловч Sky News телевизийн сайтад хэлмэгдсэн хүмүүс байгаа гэсэн байна. Өмнө нь армийн хуаран байгаад одоо MI5-ын мэдэлд буй байрны хойд хэсэгт дэлбэрэлт болсон ба гэмт хэрэгтнүүд хулгайлсан таксийг  ашиглан түүнийг үйлджээ.
Лондон албан ёсоор хэв журам сахиулах эрхийг Хойд Ирландын эрх баригчдад шилжүүлснээс хагас цагийн дараа уг хэрэг гарсан бөгөөд өөрсдийн шүүх, цагдаагийн байгууллагын системийг байгуулах нь Хойд Ирландын хамгийн чухал зориултуудын нэг болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж