Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан конгрессмен Дэннис Кусинич Ливийн цэргийн ажиллагааг санхүүжүүлэхгүй байх хуулийн төслийн Конгресст өргөн барихаа мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт мэдэгдэхдээ Обама дайныг Үндсэн хууль зөрчин Конгрессийн зөвшөөрөлгүй эхлүүлсэн. Тэр нь импичмент дагуулж магадгүй” хэмээн тэрээр мэдэгдсэн байлаа. Кусинич намын сунгаанд Обаматай өрсөлдөж байсан ба Ливийн дайны санхүүжүүлэхгүй гэсэн хуулийн төсөлдөө бас л ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Рон Пол гэдэг конгрессменыг өөрийн талд татаж чадсан байна.