
МАН-ын энэ удаагийн бага хурал халуун уур амьсгалд болох юм. Хурлын эхэнд МАН-ын дарга С.Батболдын илтгэлийг сонсч, дараа нь УИХ-ын сонгуулиар маргаан үүссэн Өвөрхангайн тойргийн асуудал, дахин санал хураалт болох нийслэлийн хоёр тойргийн асуудлыг хэлэлцэх ажээ.
Харин үүний дараа УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцон намдаа ялагдал амсуулсан МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг ярилцах юм байна.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн нэрийг дэвшүүлэхээр болсон бол ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийгмийн ардчилал-МЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үеийн төлөөлөл болсон 10 гаруй залуусын нэр дуулдаж буй ажээ.
Гэхдээ танхимаас эдгээр албан тушаалд нэр дэвшүүлэхийг бас үгүйсгээгүй байна.