Яг компьютер шиг ухаантай принтер

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Яг компьютер шиг ухаантай принтер

Хэрэв таньд компьютер байхгүй байлаа ч яаралтай зураг хэвлэх шаардлага гарсан бол зургуудаа харж байгаад угаалгахыг хүсч байвал энэхүү принтерийг хэрэглэж болох юм. Олон зүйл угсарч, төвөг удахгүй.

Дэлгэцтэй фото зургийн принтерийг Lexmark компаниас гаргаж байгаа бөгөөд 4х6 инчийн хэмжээтэй Ink-jet-ээр |өнгөт принтерийн хор| хэвлэгч фото принтер гаргасан байна.

Эхний алхам фото зураг хадгалсан CD-гээ уншуулна. Ингээд Lexmark Р450 принтер дээр зургуудаа гүйлгэж үзэх, хэвлэх, хадгалах, өөрчлөлт хийх, хуваах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм.

Яг л фотошоп юмуу бусад зургийн программын адилаар хасалт, өнгө гэрэл, нүдний улаан арилгалт зэрэг бүх л үйлдлийг дижитал фото зураг дээр хийх бөгөөд JPEG зургийн файлын төрлөөр хэвлэх юм.

Компаниас энэ бүтээлээ нэлээд их борлуулагдана гэдэгт тун итгэлтэй байгаа бөгөөд Lexmark Р450 принтерийн эхний үнийг 199 америк доллараар тогтоосон байна.

http://sune.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж