АЦС –ын дэргэд цацраг туяаны төвшин 10 сая дахин их байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

АЦС –ын дэргэд цацраг туяаны төвшин 10 сая дахин их байна

“Фүкүшима-1” станцын хоёрдугаар тогооны усанд цацраг идэвхт йодын хэмжээ хэвийнхээс 10 сая дахин их байгааг Токиогийн эрчим хүчний компанийн мэдээнээс ишлэн Kyodo дамжуулсан байлаа.  Нэгдүгээр тогооны дэргэд усны цацрагийн бохирдол өмнөхийн адил 10 мянга дахин их байна. Хэмжилтийг хийж байсан ажилтан төхөөрөмж нь 10 сая дахин их гэдгийг харуулсны дараа тэндээс зугтан гарсан байжээ. Гэвч хожим АЦС-ын төлөөлөгчид уучлалт гуйн тэндхийн ус бохирдсон нь үнэн гэхдээ тийм хэмжээнд биш гээд дахин нэг хэмжилт хийж байгаа гэсэн байв. Ням гаригт ажилчдыг дахин тэндээс гаргасан нь станцад хяналтаа тогтоох ажилд бас дахин саад боллоо.
Японы АЦС-ын радиаци бямба гаригт Хятадын зүүн хойд нутгийн Хэйлунзян мужид илэрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж