Босогчид Ливийн нефтийн боомт Рас-Ленуф хотод хяналтаа тогтоосон тухай мэдээллээ гэж Al Arabiya дамжуулав. Боомт Ливийн нийслэлээс 600 км-ийн зайтай бөгөөд уг боомтыг эзлэх замдаа босогчид Эль-Укайла хотыг чөлөөлсөн гэнэ. Урд өдөр нь тэд Каддафийн армийг Марса-эль-Брега, Аддабия хотуудаас шахсан байлаа. Босогчид Рас-Лануфыг гуравдугаар сарын 4-нд эзэлсэн байснаа 12-нп Каддафийн талынханд алдсан байлаа. Босогчид дараагийн зорилгоо Сирт боомтыг эзлэх явдал гэж үзснээ Al Jazeera-гийн сурвалжлагчид хэлжээ.