Хэн түрүүнд зайлуулагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хэн түрүүнд зайлуулагдах вэ?

Янз бүрийн үр дүнтэй арабын хувьсгалын ээлж дугараа үргэлжилсээр байна. Ард олны үймээн самуун энд тэндхийн оронд гаран газар зүйн тодорхой дараалалд захирагдахгүй аж.  Олон нийтийн бослого эхлээд Хойд Африкт дараа нь Африк тивийн зүүн хэсэгт, үе үе Персийн булангийн орнуудад гарч ирлээ. Бүгд л Тунисаас эхлээд Египетийг дайрлаа. Одоо бид Ливи, Йемен, Сирид байдлыг харан тэр үйл явдлуудын тайлалыг хүлээж байна. Цаашид юу болохыг харья.
Арабын орнуудын үйл явдал байж боломгүй гэмээр өндөр хурдтай явагдаж байгаа учраас тэдний үр дүнг таамаглах нь улам ч хүндрэлтэй болж байна. Гарч буй байдлаас харахад Арабын орнуудын ард түмний бослого өөрийн хурдыг нэмэн аюултай хэлбэрт орж байгаа нь өнөөгийн байдлыг улам ээдрээтэй болгох төлөвтэй. Тэр нь энгийн хэрэг явдалдаа аюултайгаас гадна бас эрх баригч дэглэмүүдэд занал авчирч буй.
Ливи, Йемен,  Сири зэрэг орнуу­дад эхний ээлжинд удирд­лага нь солигдоход хүрнэ гэж ажиглагчид дүгнэж байна. Гэх­дээ өөрчлөлт зайлшгүй гарах энэ гурван оронд үйл явдал ямар замаар өрнөхийг хэлэх аргагүй.
Энд л хэн нь өөрийн тушаалаа эхлэн орхих бол гэсэн асуудал үүслээ. Каддафийн дэглэмийн төгсгөл нь бараг шийдэгдсэн асуудал. Тэр нь энэ цуст дэглэм хууль бус болсон гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг итгэс­ний дараа тодорхой болсон байлаа. Гэхдээ олон улсын цэрэг дайн ажиллагааны бай болсон ч гэсэн Каддафи шууд тушаалаа орхихгүй учир тэнд хэсэг зуур засгаа барьсаар байх болов уу.   
Байгаа бүх шинж тэмдгээр Тунисийн ерөнхийлөгч Бен Али ба Египетийн ерөнхийлөгч  Мубарак нарын хойноос гу­равт орон тушаалаа орхих хүн Каддафи биш байж болно. Йемений ерөнхийлөгч Али Абдал­ла Салех гэж Каддафийн адил тушаалаасаа зайлуулагдах нэг хүн байна. Тэр нь жаг­сагч­дын эсрэг хүчирхийлэл хийсэн талаар цэргийнхний дунд зө­рөл­дөөн гарч ирснээр улам тодорхой болов. Үр дүнгээр нь бол армийн үйлдэл л хүмүүсийн амь насыг хөнөөж, олон зуун хү­нийг шархдуулахад хүргэсэн билээ.
Йемений байдал тэсэрч дэл­бэрэх шинжийг агуулаад байгаа. Тус оронд үйл явдлын өрнөл ямар ч хувилбараар хийгдэж магадгүй. Учир нь ирэх жилийн нэгдүгээр сарын сонгууль хүр­тэл тушаалдаа үлдэх гэсэн ерөнхийлөгчтэй зөвшилцөлд орох талаар Саудын Араб ба Йемений гаргасан саналыг сөрөг хүчин ба хувьсгалчид хүлээн аваагүй юм. Энэ татгалзал нь иргэний дайны бодит аюулын бэлгэдэл болж байна. Тус орны байдал хурцдан улсын гвардийг дайчлан нийслэл ба бусад му­жуудад төлөврүүлээд байна. Энэ бүгдийн зэрэгцээ хэдэн зуун генерал, офицер, дипломатууд нийс­лэ­лийн их сургуулийн тал­бай дахь сөрөг хүчний талд орж эхлэв. Үүнээс үүдэн жагсаал хийж буй залууст яриа хэлцэл хийх боломж сул бөгөөд хязгаарлагдмал байна. Омогууд болон арми, сөрөг хүчний намуудын хоорондын ээдрээтэй харилцааны хамт үйл явдал төгсгөлийн үе рүүгээ эрчимтэй явж байгаа юм.
Йемены салан бутралт ба ир­гэний дайныг зогсоож чадахаар санаачлагыг Персийн булангийн орнууд гаргаж ча­дах уу гэсэн асуудал үүс­лээ. Байдлыг зохи­цуу­лахад хажуугаас нө­лөөлж чадах уу гэсэн хоёр дахь асуудал ч байна.
Ливи, Йемений хэрэг явдал ийм. Дераа хотноо эсэргүүцлийг харигслан дарсны дараа Сирийн үйл явдал ч үүнээс өөрчлөгдөх зүйлгүй боллоо. Жагсагчдаас 6-12 хүн алагдсан байв. Зарим мэдээгээр үрэгдэгсдийн тоо зуу дөхжээ. Дээр нь эмнэлэгүүдээр дүүрсэн шархдагсдыг нэмэх хэрэгтэй. Иргэд нь мөнхийн нойроор нойрсож, авлига ба энхийн эсэргүүцлийг хар­гис­лан дарсан талаар үгээ хэлж чадах­гүй болсонд албантушаалтнууд яасан их баярлаж байгаа бол!
Иймэрхүү байдлаар хэн нь дараагийн огцрогч вэ гэсэн асуудал хариугүй үлдлээ… Ойрын цагуудад юу болохыг ч таамаглах аргагүй! Орчин үеийн ухаалаг араб лидер цагаа олон бодит шинэчлэл хийж, ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг биелүүлж байх ёстой гэж л хэлж болох юм. Түүний гол ажил нь дэглэмийн тогтоосон хязгаарлалт ба хори­гоос татгалзах, араб түмнийг өнгөрсөн арван жилүүдэд  хэлмэгдүүлэгчдийг шийтгэн цээрлүүлэх явдал байх боломжтой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж