Монгол ирвэст цахим дамжуулагч зүүжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Монгол ирвэст цахим дамжуулагч зүүжээ

Шведийн эрдэмтэд Монголын Тост уулнаас ирвэсийн зулзага барь­жээ. Энэ бол ховорхон завшаан бөгөөд биологийн төрөл зүйлийн хувьд бараг устаж мөхөх ирмэгт тулаад байгаа энэ хөхтөн амьтныг авран хам­гаалах зорилгоор шведчүүд судалгааны ажлыг эх­лүүлээд байгаа аж. "Ирвэсний ийм нялх зулзагыг харах завшааныг тэд 1982 оноос эхлэн хайж байсан" гэж судалгааны багийн ахлагч Орьян Юханссон өгүүлжээ. Тус багийнхан 2008 оноос эх­лэн ирвэс барьснаар тэдэнд радио дамжуулагч GPS зүүж, амьдралыг нь судалж байгаа гэнэ. Тэд энэ хугацаанд нийтдээ 19 ирвэст цахим дам­жуулагч зүүжээ. Биологичдын тоо­цоолж байгаагаар эдүгээ дэлхий дахинд ердөө 4-7 мянган ирвэс байгаа бөгөөд эдгээрээс 600-700 Монгол оронд байгаа ажээ.

Эх сурвалж: mykhowd.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж