“Metal Slug 3” iPhone-д эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

“Metal Slug 3” iPhone-д эргэн ирлээ

Анх 2000 онд гарч, гарсан даруйдаа хэрэглэгчдийн сонирхлыг татаж, дэлхий даяар их зарагдсан 2D адал явдалт "Metal slug 3" тоглоом 2012 онд эргэн ирлээ. Одоо хэрэглэгчид уг тоглоомыг iPhone дээрээ тоглох боломжтой ба өмнөхөөсөө илүү сонирхолтой болж чадсан байна. Уг тоглоомд "Mission mode" хэмээх шинэ цэс нэмэгдсэн бөгөөд дурын газраа байлдах боломжтой юм. Мөн bluetooth-ийн тусламжтайгаар хоёр хүн хамтран тоглох боломжтой болсон байна.

Одоогоор “Metal Slug 3” тоглоом App store-д 6.99 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ба хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж