Чирп дараагийн Твиттер болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Чирп дараагийн Твиттер болох уу?

Лондоны их сургуулийн инженерүүд ухаалага гар утаснууд хооронд зураг болон бусад файлуудыг  “Чирп” /шувуудын жиргээн/ хэмээх дижитал шувуудын дуугаар богино хугацаанд мэдээлэл дамжуулах шинэ аргыг зохион бүтээжээ.

Шувууд нь маш богино хугацаанд мэдээллээ дамжуулж чаддаг тул тэдний жиргээнийг үндэслэн "программ хангамж"-ийг хөгжүүлж чадссан байна. Чирпийг хэрэглэхэд ямар ч үнэ төлбөргүй бөгөөд хэрэглэгчид 140 тэмдэгт бүхий мэссэж, зураг эсвэл веб сайтуудын линкийг хоорондоо илгээж болох гэнэ. Ингэхдээ файлуудыг хоёрхон секундын дотор илгээж эсвэл татаж дуусах агаад энэ хугацаанд робот шувууны жиргээн сонсогддог ажээ.

Зохион бүтээгчид цаашид Чирпийг улам боловсронгуй болгож, төлбөртэйгөөр хэрэглүүлдэг болох төлөвлөгөөтэй гэнэ. Мөн Чирп нь “Android Beam, Bump, Datasync and Dropbox”-ын адил хэрэглэгчид мэдээлэл солилцох боломжтой бөгөөд үүний тулд WI-FI эсвэл үндсэн линкүүдийг ашиглах юм.

Шинэ бүтээлийнхээ тухай мэргэжилтэн Патрик Бергел “Бид үнэхээр гайхалтай зүйл бүтээсэн. Хүмүүс том хэмжээтэй, ижил файлуудыг маш хурдан хугацаанд татах боломжтой болсон. Өмнө нь тус цайлыг та татаж авсан бол Чрипсийн санах ойнд үлдсэн байна тиймээс таниас элдэв асуултыг асууж шалгаахгүй. Мөн завгүй ажилтай, дуу чимээн дундах гудамж, клубууд гээд энэ бүгдэд Чрипс бусдаас содон жиргэж мэдээллэх болно” хэмээн ВВС-д ярьжээ.

Т.Нарантунгалаг
Эх сурвалж:/www.now.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж