Статистикчид 2,5 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Статистикчид 2,5 сая төгрөг хандивлажээ

Үндэсний статистикийн хорооны ажилчид нэг өдрийн цалингаа Япон улсын ард түмэнд тохиолдсон гамшигт туслахад зориулан хандивлажээ. Тэд Японд болсон байгалийн гамшгаас учирсан хохирлыг даван туулах, дараах бүтээн байгуулалтанд зориулан ҮСХорооны хамт олон нэг өдрийн цалин болох 2,5 сая  төгрөгийг Гадаад хэргийн яамнаас санаачлан хуримтлуулж   байгаа Голомт банкны хандивын дансанд төвлөрүүлжээ. Мөн Япон дахь Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтыг төгсөгч хорооны ажилтнуудаас болон “Статистикийн хөгжил”-ийн сангаас “Эвсэг” ХХК-ны бүтээгдэхүүн болох хоёр сая төгрөгийн үнэ бүхий тэмээний ноосон хөнжлийг  тусламж болгон хүргүүлэх болжээ. Тусламжийн барааг ҮСХ-ны Тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, Ерөнхий менежер Б.Ганбат нар ОБЕГ-т хүрэлцэн очиж  Тамгын газрын дарга, дээд ахмад Р.Батмэнд, Санхүү, аж ахуй үйлчилгээний хэлтсийн дарга, шадар ахмад  А.Ганбаатар нарт хүлээлгэн өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж