Шинэ элементүүдийг нэрлэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Шинэ элементүүдийг нэрлэж магадгүй

Менделеевийн үелэх системд шинэ элемент нэмэгдэж магадгүй тухай ОХУ-ын Цөмийн Туршилтын Нэгдсэн Хүрээлэнгийн дэд захирал Михиал Иткис сэтгүүлчдэд мэдэгдлээ. Нэг шинэ элементийг Москва мужийн нэрээр московие гэж нэрлэхийг эрдэмтэд санал болгосон юм. Хүрээлэнгийн физикчдийн гарган авсан шинэ элементүүдийг Олон Улсын Химийн Холбоо албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа Оросын эрдэмтэд албан ёсоор элементүүдийг нэрийг санал болгох аж.

114 дэх элементийг цөмийн физикч Георгий Флеровын нэрийг хүндэтгэн флеров, 116 дахь элементийг Москва хотын бус мужийн нэрээр московие хэмээн нэрлэхийг физикчид хүсч байгаа Цөмийн Урвалын Лабораторийн захирал Сергей Дмитриев хэллээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж