Өмнөд Судан умардтай хийх хэлэлцээгээ цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан умардтай хийх хэлэлцээгээ цуцлав

Өмнөд Судан улс хөрш Хойд Суданы Хартум мужийг Өмнөд Суданд агаарын  цохилт хийсэн гэж буруутгаж, Хойд Судантай хийхээр төлөвлөсөн шууд хэлэлцээрээ цуцалсан байна. Өнгөрсөн баасан гаригт өмнөд Суданд болсон агаарын  цохилтын үеэр хоёр хүн амь үрэгдсэн аж. Харин Хойд Судан энэхүү хэрэгт хамаагүй хэмээн мэдэгджээ. Өмнөд Судан нь жилийн өмнө Хойд Суданаас салж, тусгаар тогтнолоо зарласан билээ. Ингэснээр  хоёр Суданы хооронд 50 гаруй жил үргэлжилсэн хүчтэй зөрчил, мөргөлдөөнийг дуусгавар болгосон гэж таамаглаж байсан юм. Гэвч хоёр орны хооронд хилийн маргаан,  газрын тосны орд, үндэсний өр болон тээврийн хэрэгслийн үнэ зэрэг асуудлууд дээр санал зөрөлдөөн үүссэн байна. Эл асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр тал Этиопын нийслэл Аддис Абабад нүүр нүүрээ харан уулзаж, гэрээ хэлэлцээр боловсруулахаар төлөвлөж байжээ. Гэвч өнгөрсөн баасан гаригт Өмнөд Суданы хилийн Бахр-эль-Газаль мужид болсон агаарын цохилтын улмаас энэхүү уулзалт цуцлагджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж