Ашерийн хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Ашерийн хүү нас баржээ

Амеркийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Ашерийн 11 настай хүү Кайли нь  энэ сарын 6-нд Жоржиа мужийн Ланэр нууранд хөвүүрт завиар зугаалж яваад толгойдоо хүнд гэмтэл авсан билээ. Тэрбээр хоёр долоо гаруй хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр зүрх нь зогсож нас барсан байна.  Эмч нар түүний амийг аврахын тулд бүхий л арга хэмжээг авч байсан гэнэ.

Ашер нь хүүхдийнхээ хамтаар хөвүүрт завиар Ланэр нууранд зорчиж явахад нь нэгэн хувийн хөлөг онгоц завийг нь мөргөсөн байна. Осол болсны дараа Кайлиг нисдэг тэргээр Атланта хотын Эглэстон хүүхдийн эрүүл мэндийн төвд авчирчээ. Тэдний завийг мөргөсөн хувийн хөлөг онгоцыг Атланта хотын иргэн  38 настай Жэффри Хаббард гэдэг хүн жолоодож явсан байна. Кайлигийн ээж Тамека Раймонд нь Ашертай гэрлээд хоёр жил хамтдаа амьдарчээ. Тэд энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсоны нэг нь Кайли юм. Тэд 2009 онд салсан байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж