Барилгын материалын үнэ тогтвортой байна | News.MN

Барилгын материалын үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Барилгын материалын үнэ тогтвортой байна

Олны хэлж заншсанаар 100-н айлын барилгын материалын захын хөл хөдөлгөөн ихэсчээ. Томоохон барилгын компаниудыг эс тооцвол ихэнх байгууллага, аж ахуйн нэгж иргэд бүгдээрээ л эндээс барилгын материалаа татдаг. Өвөл ойр зуурын засал чимэглэлийн эд зүйлс худалддагийг эс тооцвол барилгын материалын худалдаа ерөнхийдөө зогсонги байсаар хавартай залгасан байх. Харин одоо бол хаваржин, зунжин энд барилгын наймаа эрхлэгчид завгүй ажиллана. Магадгүй, танд ч бас барилгын материал цуглуулах шаардлага байж болох юм. Тиймээс бид өнөөдрийнхөө өдрийн сурвалжлагыг 100-н айл дахь барилгын эд зүйлсийн худалдаанаас бэлтгэлээ.
Цемент. Эхлээд барилгын гол суурь болсон цементийн үнэ ханш ямар байгааг сонирхъё. Монголчууд цементийг өөрсдөө үйлдвэрлэж байна, хятадаас ч зөөж байна. Үнийн хувьд мэдээж ялгаатай. Өчигдрийн байдлаар хятадаас оруулж ирсэн цемент 8000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь 50 кг-ын шуудайтай цемент бөгөөд худалдагчийн хэлснээр бол 8000-аар зарагдаж байгаа энэ цемент өнгөрсөн жил татсан барааных нь үлдэгдэл тул харин ч “хямд” зарж байгаа гэнэ. Наймаачид үнэ сонирхсон хүмүүст “Ирэх сараас шинэ ачаа татахаар цементний үнэ улам өснө шүү” гэсэн “захиас” байнга хэлээстэй. Тэр үнэн бол хагас сарын дараагаас барилгын материалын үнэ бага ч бай, их ч бай хөдөлгөөнд орох нь ээ.
Хар цаас. Урдаас татдаг гол хэдэн барааны нэг нь л дээ. Одоогоор бол хятад хар цаас 4500 төгрөг /нэг боодол/, орос хар цаас 15-16 мянган төгрөгийн үнэтэй байна. Орос хар цаас нэг боодол нь 12 метр урттай байдаг аж. Ингээд цаашилбал, шилэн хөвөн 18 метр урттай нь 13500, будаг дунджаар 1800-7000 гэхчлэн орос, хятад, Өмнөд солонгосын гэдгээрээ үнэ нь өөр өөр. Нэг кг хятад будаг 1800 төгрөг, орос будаг бол 4500, солонгос будаг 7000 төгрөг…Будагны хувьд үнэ нь тэгтлээ дээшилж, доошилсон зүйл алга.
Барилгын дотоод засал чимэглэлийн ажилд плита хамгийн чухал. Плитаны төрөлжсөн дэлгүүрийн худалдагчдын хэлснээр барилгын сезон эхэлж байгаа ч үнэ нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэсэн таатай үг хэлэв. Үнэ бас л өөр өөр. Ихэвчлэн хятадаас оруулж ирдэг плита энд зарагддаг юм байна. Жишээ нь, 30х45 см-ын харьцаатай ханын плита 850-900 төгрөг бол 30х30 см-ын хэмжээтэй шалны плита 650-750 төгрөг, харин 60х60 см хэмжээтэй нь  2000-5500 төгрөг байх аж. Плита авсан бол мэдээж танд плитаны цавуу хэрэг болж таараа. Тэгвэл 25 кг-ын савлагаатай цавууг дунджаар 12 мянган төгрөгөөр 100-н айлын дэлгүүрүүд худалдаалж байна.
 
Бусад бүтээгдэхүүний үнийг сонирхъё.

Төмөр дээвэр: 1 метр /кв/ нь 5000 – 7000 төг
Хадаас: 1 кг нь 2000 төг
Брус: нэг боодол /2м/- 8000 төг
Брус: нэг боодол /3м/-15 000 төг
Шилэн хөвөн: нэг боодол нь /18м/-13500 төг
Тоосго: нэг ширхэг нь 120 төг
Блок: нэг ширхэг нь 600-900 төг
Палк: нэг ширхэг нь 22,000 төг
Обой /орос/: нэг боодол нь 2800-5800 төг
Обой /хятад/: нэг боодол нь 2800-9500 төг
Бүргэд хаалга-110-280 мянган төгрөг.
Барилгын бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн дундаж ханштай гэгддэг 100-н айл орчмын дэлгүүр, худалдааны төвүүдэд ийм үнэтэй байна. Гэхдээ та барилгын материал худалдаж авах гэж байгаа бол яаравчлахад буруудах юу байхав. Наймаачид шинээр бараа материалаа татахад урд хөрш дэх үнэд өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй хэмээж байгаа тул дөрөвдүгээр сараас барилгын худалдааны үнэд өөрчлөлт орж магадгүйг өөрсдөө сануулж байна.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цолмон 2011-03-29 122.201.20.62

зиг заг хавтан, ОSB хавтаны үнэ хэлж өгөөч яйралтай

Avatar

энхээ 2011-03-29 202.72.247.106

цемент ямар үнэтэй бна вэ?

Avatar

Нар 2011-03-29 202.179.20.153

Модон материал Банз дүнзны ханшны мэдээлэл хэрэгтэй байна

Avatar

зоригт 2011-03-29 202.131.244.210

мэдээгээ шинэчлэх хэрэгтэй болж дээ.

Avatar

мэдээ гэж 2011-03-29 180.235.168.218

Ингэхэд одоо хэдэн он билээ дээ.2013 он болчоод байхад яахаараа 11 оноороо байпаг байнаа?.Яагаад цаг тутамд нь мэдээлэлэ шинэчилдэггүй байна.дэндүү дампуу юм даа

Avatar

2011-03-29 202.179.11.94

цемент ямар үнэтэй байна вэ одоо

Avatar

2011-03-29 202.179.11.94

цемент ямар үнэтэй байна вэ одоо

Avatar

2011-03-29 202.179.11.94

цемент ямар үнэтэй байна вэ одоо

Avatar

2011-03-29 202.179.11.94

цемент одоо ямар үнэтэй байна вэ

Avatar

боогий 2011-03-29 202.126.89.215

мэдээллээ шинчлээчээ

Avatar

мөөгйй 2011-03-29 202.179.20.233

хэзээнйй үнэ гараад ирвээ 2012оных байхгүй байна уу?

Avatar

Burnee 2011-03-29 49.0.189.31

Цемент ямар үнэтэй байгаа бол?

Avatar

шинэ үе 2011-03-29 202.131.238.122

цаг хугацаагаараа амьдрах юмсан барилгын салбарын мэдээлэгч,энэ сайтын эзэд

Avatar

сонин 2011-03-29 202.131.238.122

Үнэ ханшаа өдөр бүр гаргаж байвал яасан юм бэ?. Хэдийд тавигдсан үнэ гэдэг тодорхойшүй байна.

Avatar

g 2011-03-29 124.158.92.17

medeegee shinechileechee aimaar hotsrogdoj bn shdee

Avatar

g 2011-03-29 124.158.92.17

medeegee shinechileechee aimaar hotsrogdoj bn shdee

Avatar

Зочин 2011-03-29 124.158.92.17

medeegee shinechileechee aimaar hotsrogdoj bn shdee

Avatar

Бороо 2011-03-29 122.201.18.141

шохойн блок метр куб нь ямар үнэтэй бна бэ

Avatar

Зочин 2011-03-29 124.158.104.32

yun togtvortoi vee tsement armatuur hadand gartsan bn shtee odoo yaanaa bairnii une 1500000 bollo shtee

Avatar

Зочин 2011-03-29 49.0.132.161

Будаг 3500

Avatar

Зочин 2011-03-29 202.131.246.131

ЦЕМЕНТ 6000 ТӨГ

Avatar

http:goe.mn 2011-03-29 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

Зочин 2011-03-29 202.70.38.245

ОЛРИҮЛИ

Avatar

НЯМСҮРЭН 2011-03-29 202.70.38.245

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАЯНГОЛЫН АМ ХОТООС 20 КМ-Т 4 ТАЛ ТӨМӨР ХАШААТАЙ ГҮНИЙ ХУДАГ 220-380 ВОЛЬТЫН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ХАР ЗАМ ШИЛЭН КАБЕЛИАС 15-20 МЕТРИЙН ЗАЙД ОРШИХ ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 014 ГА БУЮУ 1400 М2 ТАЛБАЙТАЙ ЗЭРЭГЦЭЭ 2 АЙЛЫН ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ ХУДАЛДАНА
УТАС 99161938 99121589

Avatar

***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-03-29 202.179.14.131

АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж