“Facebook” Обамагийн экс туслахад санал тавина

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Facebook” Обамагийн экс туслахад санал тавина

Олон нийтийн сүлжээний акул Facebook АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч асан Роберт Гиббсийг өөрийн компаний удирдах албан тушаалтнаар томилох санал тавихаар төлөвлөж байгаа тухай New York Times сонинд нийтэлжээ. Саяхныг хүртэл ноён Гиббс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үнэнч туслах, ойрын хүн байсан бөгөөд тэрбээр 2012 онд зохиох олон нийтийн уулзалт, цуглааны товыг тогтоох ажлыг хариуцан ажиллаж байсан юм.

Гэхдээ одоогийн байдлаар Facebook компани албан ёсны ажлын саналыг ноён Гиббст хараахан тавиагүй байгаа ажээ. Times-д нийтэлснээр өнгөрсөн сард Цагаан ордон дахь албан үүргээ хүлээлгэж өгсөн ноён Гиббс хувийн салбарт хүч сорин орохын өмнө ерөнхийлөгч Обамагийн 2012 оны нөхөн сонгуулийн кампанит ажлыг хариуцан ажиллахаар төлөвлөж байсан тухай бичжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж