
Гэхдээ энэ удаа өрсөлдөгчид ширүүн байгаа тул Nintendo-ийн зүгээс илүү их хүч хөдөлмөр гаргахыг шаардаж байна. Nintendo-ийн зөөврийн 3DS консол нь АНУ-д өнгөрсөн ням гаригаас эхлэн 250 ам.долларын үнэтэй худалдаанд гарч эхэлсэн бөгөөд зөвхөн гурван хэмжээст зураглалыг хараад зогсохгүй 3-D зураг авах боломжтой болжээ. Хүмүүс 3-D киног үзэж эхэлснээр 3-D технологитой танилцаж байсан бол одоо нүдний шилгүй 3-D видео тоглоом гарчихсан байна. Цаашлаад 3-D телевизор хүртэл үйлдвэрлэгдэхээр бэлэн болоод байгаа нь техник технологийн хөгжил ямар хурдацтай дэвшиж байгаагийн нэг тод жишээг харуулж байна.
Б.Энхцэцэг