Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Испанид газар хөдлөв

Даваа гаригт шилжих шөнө Испанийн өмнөд нутагт газар хөдөлсөн байна. Газрын чичирхийлэл нь Рихтерийн шаталбараар 6,2 балл хүрсэн ба төв нь Гранада хотоос 24 км-ын зайтай байв.
Хохиролын талаарх мэдээлэл гараагүй байна. АНУ-ын Геологийн албаны (U.S. Geological Survey) мэдээгээр газар хөдлөлт газрын гүнд 616 км-ын цаана болсон учир эвдрэл сүйрэл бараг гарахгүй гэнэ. Газрын асар их гүн сейсмогийн эрч хүчийг уусгадаг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж