Төмөр зам хамтран барих гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Төмөр зам хамтран барих гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын төмөр зам компани БНСУ-ын “Lotte Engineering & Construction”  консор­циум­тай хамт­ран Та­ван­толгойн уур­хай Өм­нөговь-Чойбал­сан гэ­сэн чиглэлийн 1040 км төмөр зам барих гэрээнд гарын үсэг зуржээ. “Lotte Engineering & Construction”-ны мэдэгдсэнээр Мон­голын төмөр замтай байгуулж буй тус гэрээ ёсоор төмөр зам бай­гуу­лахад гурван тэр­бум ам.долларын хө­рөн­­гө оруулахаар бол­жээ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Одоогоор Тавантолгойн Цанхийн ба­руун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч болохоор “ArcelorMittal” (ISPA.AS), “Vale” (VALE5.SA) болон “Xstrata” (XTA.L) зэрэг зургаан компани өрсөлдөж байна. Тус ордын ашиглалтын эрхийг ямар компани авах нь ирэх зургадугаар сарын сүүлээр тодорхой болох гэнэ. Таван толгой  ордын нүүүрсний нөөцийг зургаан тэрбум тонн гэж тооцоолсон бөгөөд коксжих нүүрсний  хамгийн том орд гэж үзэж байгаа юм. Азид тэр дундаа Хятад, Япон зэрэг орнуудад коксжих нүүрсний хэрэгцээ асар их нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгос тус ордоос хувьцаа эзэмшихийн тулд үнийн саналын рекордыг эвдэж болзошгүй байгаа юм. Тэд бусад өрсөлдөгчдөөсөө илүү үнэ санал болгоход бэлэн байгаа тухай www.minegoliaindependentmedia.com сайтад мэдээлсэн байна. Тавантолгойн Цанхийн баруун хэсэг 1.2 сая тонн нүүрсний нөөцтэй, 30 жилийн хугацаанд жил бүр 15 сая тонн нүүрс олборлох орд юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж