Оюутан тамирчид Лондонгийн олимпод өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Оюутан тамирчид Лондонгийн олимпод өрсөлдөнө

Монголын баг буудлага, чөлөөт бөх, бокс, усан спорт, хөнгөн атлетик, байт харваа, жудо зэрэг долоон спортын төрлөөр 27 тамирчин Лондонгийн Олимпийн наадмын эрхийг тэмцэлдэн байж олж ирсэн бол усан спортын 2 тамирчин нь цагаан хуудсаар олимпод  оролцох болсон юм. Ингээд нийт 29 тамирчин олимпод оролцоно.

Эдгээрээс дөрвөн спортын төрлийн 6 тамирчин нь одоо их, дээд сургуульд сурч байгаа оюутан тамирчин юм. Буудлага, жүдо, чөлөөт бөх, боксын 4 төрлийн 15 тамирчин нь өмнө нь Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс:

Буудлага:

-О.Гүндэгмаа- /2003 оны Оюутны ДАШТ-нээс 2 алтан медаль  хүртсэн, Чех, Пельзен/,

-ШУТИС-ийн оюутан Н.Баяраа- /2011 оны Универсиадаас урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас буудах 60 сумны багийн төрөлд мөнгөн медальт БНХАУ, Шинжинь/

Чөлөөт бөх:

-Б.Наранбаатар /2005 оны Универсиадын аварга Турк, Измир, 2006 оны Оюутны ДАШТ-ны аварга, Монгол, УБ /

-О.Бурмаа /2006 оны Оюутны ДАШТ-ны аварга Монгол, УБ/ 

Бокс:

-П.Сэрдамба- /2006 оны Оюутны ДАШТ-ны хүрэл медальт, Казакстан, Алмата, 2010 оны Оюутны ДАШТ-ны аварга Монгол, УБ/

-Дотоод хэргийн их сургуулийн оюутан Н.Төгсцогт /2010 оны Оюутны ДАШТ-ны аварга Монгол, УБ /

-У.Мөнх-Эрдэнэ / 2006 оны Оюутны ДАШТ-ны хүрэл медальт  Казакстан, Алмата /,
Мон-Алтиус БТДС-ийн оюутан Б.Түвшинбат /2010 оны Оюутны ДАШТ-ны аварга Монгол, УБ /

Усан спорт:

-“Этүгэн” ДС-ийн оюутан Г.Оюунгэрэл

Жүдо:

-Х.Цагаанбаатар -/2003 оны Универсиадын хүрэл медальт, БНСУ, Дэгү,  2006 оны Оюутны ДАШТ-ны аварга БНСУ, Сувон, 2007 оны Универсиадын оролцсон Тайланд, Бангкок/

-С.Ням-Очир / 2009 оны Универсиадын хүрэл медальт, Серби, Белград/,

-Н.Түвшинбаяр /2006 оны Оюутны ДАШТ-ны хүрэл медальт БНСУ, Сувон, 2007 оны Универсиад наадамд оролцсон Тайланд, Бангкок /

-Дотоод хэргийн их сургуулийн оюутан М.Уранцэцэг /2009 оны Универсиадын мөнгөн медальт, Серби, Белград/

-М.Бундмаа /2007 оны Универсиадын аварга, Тайланд, Бангкок /

-Ц.Мөнхзаяа/ 2009 оны Универсиадын шагналт 5 дугаар байр, Серби, Белград /

-ХААИС-ийн оюутан П.Лхамдэгд/ 2009 оны Универсиадын мөнгөн медальт, Серби, Белград /

Оюутан тамирчдадаа амжилт хүсье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж