Сирид нэг өдрийн дотор 310 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Сирид нэг өдрийн дотор 310 хүн амь үрэгджээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үеэр Сири даяар өчигдөр 310 хүн амь үрэгджээ. Энэ нь Сирид нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан хар өдөр болсон байна. Өнгөрсөн долоо хоногт мөн босогчид нийслэл Дамаск хотыг хааж, Ассадын хүрээний гурван том төрийн зүтгэлтнийг хороосон юм. Өчигдөр Сири дахь Их Британийн  Хүний эрхийн ажилтнууд 93 хүн амь үрэгдлээ хэмээн мэдээлсэн бол орон нутгийн байгууллагаас дээрхээс гадна 217 энгийн иргэн амь үрэгдсэн гэж мэдэгджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж