Торрес явснаар “Улаанууд” улам хүчирхэгжсэн

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Торрес явснаар “Улаанууд” улам хүчирхэгжсэн

“Ливерпуль” багийн ахлагч Стивен Жеррард ”Энди Каррол, Луис Суарез нарыг нэгтгэсэн Ливерпуль, Торрестэй байснаас хамаагүй илүү байна” гэжээ. Жеррардын хувьд багаас явсан Испани довтлогчтой хамт тоголоход гайхалтай байдаг байсан ч одоогийн сонголт илүү үр дүнтэй, ирээдүйд илүүг бүтээнэ гэж үзэж байна.

Тэрбээр Уругуайн шигшээн довтлогч Суарезийн гайхалтай тоглолтыг шимтэн үзэж байна. Суарезийн тухайд Жеррард “Тэр олон тоглолтод оролцоогүй ч топ хэмжээнд тоглож чадна гэдгийг хүн болгон харж байна. Эхний хэдэн тоглолтод хамт тоглож, хамт бэлтгэл хийж байхад түүний сайн гэдгийг мэдэрсэн. Тоглолтын хувьд ч, техникийн хувьд ч жигд сайн байсан. Торрес ч эхэн үедээ гайхалтай байсныг санаж байна. Одоо бид нэг супер довтлогчийн оронд хоёр шилдэг тоглогчтой болсон нь илүү их боломж бий болгож байгаа. Торресийн ард тоглодог байхад сайхан байсан. Гэхдээ миний хувьд формтой Tоррес дээр үү, эсвэл формтой шинэ хоёр довтлогч маань дээр үү гэж асуувал би шинэ цэргүүдийг нэрлэнэ” гэжээ.

Торрес найманы цонх хаагдах мөчид Английн нийслэлийг зорьсон. Багийн удирдлагууд наймаанд маш хурдан оролцож, ашигтай наймаа хийж чадсан ч багийн нөхөд нь Торресийн шийдвэрт сэтгэл дундуур үлдсэн юм. “Түүний дэмжигчдийн адилаар бид ч түүнийг үлдээсэй гэж хүсч байсан. Харин түүний шийдвэр эсрэг байсан. Бид ч түүний шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй болсон. Бид мөн Рой Хожсонг явуулсан нь зөв алхам болсон. Фенүүд маань биднийг шүүмжилж зөвлөгөө өгөхөд бид сонсох хэрэгтэй. Учир нь Ливерпуль клуб гэдэг бол тэд” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж