УИХ-ын шинэхэн гишүүд Төрийн ордон дотор зүг чигээ барагцаалж сураагүй л байна. Бие даагчдын зөвлөл байгуулснаа хэвлэлийн бага хурлаар зарлах гэсэн УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатар “Төөрчихлөө” гэсээр бага зэрэг хоцорч ирэв. Х.Болорчулуун гишүүн сураггүй мөн л нэлээд удлаа. Түүнийг дараа нь УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц “олж” хэвлэлийн бага хурал хийдэг “Г” танхимд хөтөлж оруулж ирсэн юм.
Энэ мэт мэр сэр төөрсөн шинэ гишүүд Төрийн ордонтой танилцаж дуусаагүй л байна.
Д.ОЮУН